Харилцан баярын цахилгаан илгээв
2024-06-20 15:24:56
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Тринидад Тобаго улсын ерөнхийлөгч Кристина Кангалу нар хоёр улсын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулж, харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Тринидад Тобаго бол Карибын тэнгисийн бүс нутгийн чухал орон, энэ бүс нутаг дахь Хятадын иж бүрэн хамтын ажиллагааны түнш юм. Хятад, Тринидад Тобаго дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилд хоёр орны харилцаа хөгжлийн эерэг хандлагаа хадгалж ирлээ. Улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, манай хоёр ард түмэнд үр өгөөж хүртээж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг. Ерөнхийлөгч тантай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг боломж болгож, "Бүс ба Зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулж, хоёр талын олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Тринидад Тобагогийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Кристина Кангалу хэлэхдээ, Тринидад Тобаго Хятадтай дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хоёр талын нийтлэг хүсэлд үндэслэсэн юм. Урт хугацааны турш хоёр тал дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо баримталж, хоёр орны ард түмэн хоорондын харилцаа холбоог тасралтгүй бэхжүүлсээр ирсэн. Шинэ эриний хоёр орны харилцаа цаашид ч хоёр улсад ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.