Хүн амар тайван амьдарч, эрхээ шударгаар эдлэх ёстой
2024-06-20 10:05:39
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 19-нд Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Чэнь Шюй НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 56-р чуулганы жилийн тайлангийн интерактив яриа хэлэлцээний үеэр үг хэлж, Хятадын байр суурь, саналыг тайлбарлав.

Чэнь Шюй хэлэхдээ, энх тайван хөгжил болоод хүний эрх нягт холбоотой. Аюулгүй байдал болон хөгжил байхгүй бол хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах явдал ямар ч эх үүсвэргүй, үндэсгүй болно. Өнөөгийн ертөнцөд мөргөлдөөн, сөргөлдөөн сунжирч, хүйтэн дайны сэтгэлгээ "амилж", хөгжлийн зөрүү ихсэж, дэлхийн хүний эрхийн засаглалд сорилт тулгарч байна. Ийм нөхцөлд талууд жинхэнэ олон талт үзэл хэрэгжүүлж, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэх ёстой. Аюулгүй байдал нь хүний эрхийг хамгаалж, хөгжил нь хүний эрхийг дэмжиж, яриа хэлцэл, хамтын ажиллагаа нь хүний эрхийг баталгаажуулж, улс орнуудын ард түмэн тайван амгалан амьдарч, хөгжих эрхээ шударгаар эдлэх ёстой гэжээ.