ОХУ Вьетнам хамтарсан мэдэгдэл батлав
2024-06-20 19:56:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 20-ны үдээс хойш Вьетнам улсын дарга То Лам, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлав.

Мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр тал харилцан итгэлцсэн, эрх тэгш харилцан ашигтай, нэг нэгнийхээ дотоод засагт хөндлөнгийн оролцоо хийхгүй үндсэн дээр “НҮБ-ын дүрэм” болон олон улсын хуулийн үндсэн зарчмын дагуу, харилцаагаа эрчимжүүлж, гуравдагч талтай эвслийн холбоо байгуулахгүй, гэрээ байгуулах хэлбэрээр бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон үндсэн ашиг сонирхлыг хохироох үйл ажиллагаа явуулахгүй гэжээ. 

Вьетнам, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааг эрчимжүүлэх тухай гэрээг аль болох хурдан хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэн, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжихийг хоёр тал хүлээн зөвшөөрөв.

Хоёр тал шинэ, цэвэр эрчим хүч, ногоон хөгжлийн хэлбэрт шилжих ба тогтвортой хөгжлийн салбарын судалгаа хамтын ажиллагааг аль болох хурдлан ахиулахыг хүлээн зөвшөөрөв. Хоёр тал мөн олон улсын хууль, олон улсын журмын үндсэн дээр хамгаалалт болон аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн буйгаа илэрхийлжээ.