Сансрыг энх тайвнаар ашиглах тухай НҮБ-ын чуулган хуралдав
2024-06-20 15:34:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 19-ний өдөр НҮБ-ын сансар огторгуйг энх тайвнаар ашиглах хорооны 67-р чуулган (COPUOS) Венад болов. НҮБ-ын Вена дахь төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагад суугаа Хятадын суурин төлөөлөгч Ли Сүн чуулганд оролцож үг хэлэв.

Ли Сун хэлэхдээ, НҮБ-ын сансар огторгуйн асуудал эрхэлсэн хороо нь сансар огторгуйг энх тайвнаар ашиглах талаар хамгийн өргөн оролцоотой засгийн газар хоорондын олон талт механизмын хувьд сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах тухай дэлхий дахины зохицуулалт, ойлголтыг урагшуулах, энэ чиглэлээр эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэг жинхэнэ олон талт үзлийг баримтлахыг Хятад улс маш тодорхой дэмжиж, “Сансар огторгуйн гэрээ”-нд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, энэ хороог үндсэн индэр болгохыг сайшаадаг. Талууд хамтын ашиг сонирхолдоо анхаарч, харилцан хүндэтгэсэн, нээлттэй, хүртээмжтэй байх зарчмаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялангуяа хөгжиж буй орнуудад сансрын шинжлэх ухаан, технологийг энх тайвнаар ашиглах эрхийг баталгаажуулж, сансрын технологийг хөгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд Хятад улс тусална гэжээ.