Ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэн Тянжиньд нээгдэв
2024-06-20 11:00:10
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэн Тяньжиньд өнөөдөр нээгдэв. "Ухаалаг дэлхийгээр аялж, ирээдүйг хүчирхэгжүүлье" уриатай үзэсгэлэн гурван өдөр үргэлжилж, хиймэл оюун ухаан, ухаалаг машин, ухаалаг үйлдвэрлэлийн дэвшилтэт салбаруудад төвлөрч, ухаалаг бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ ололт амжилтыг харуулах чухал платформ байх болно.

Энэ удаад хиймэл оюун ухаан, ухаалаг машин, ухаалаг үйлдвэрлэлээр төрөлжсөн 10 үзэсгэлэнг 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гаргаж байна. 550 гаруй компани оролцож, ухаалаг үйлдвэрлэлийн хамгийн шинэ ололтыг үзүүлж байна. 49 улс, бүс нутгаас ирсэн зочид ухаалаг салбарын амжилтыг хуваалцахад анхаарч байна.

Үзэсгэлэнд 94 шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ ололт амжилт танилцуулж, үүнээс 48 нь анх удаа олон нийтийн хүртээл болж байгаа юм. Энэ үеэр мөн ухаалаг жолоодлогын сорилго, ухаалаг спортын бага хурал зэрэг олон улсын арга хэмжээ болно.