Владимир Путин Вьетнамд айлчилж байна
2024-06-20 09:51:13
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 20-ны өглөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын нийслэл Ханойд хүрэлцэн ирж, Вьетнамд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв. Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хэргийн сайд Ле Хоай Трунг, Вьетнамын Засгийн газрын Шадар сайд Тран Хонг Ха нар нисэх буудалд тосон угтлаа.

Кремлийн мэдээллийн товчоо өмнө нь мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн урилгаар төрийн айлчлал хийж байна. Владимир Путин айлчлалын үеэр Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг, Вьетнам улсын дарга Су Лин нартай уулзана. Орос, Вьетнам эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёлын салбарт иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлж буй өнөөгийн байдал, цаашдын төлөв, мөн олон улс болон бүс нутгийн халуун цэгийн асуудлын талаар ярилцаж, санал солилцоно. Хэлэлцээний дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр талт хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэжээ.