Өвөр Монголын цэнхэр кокс Индонезид гарлаа
2024-06-20 14:42:00
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 19-нд 2500 тонн цэнхэр кокс ачсан тусгай галт тэрэг ӨМӨЗО-ны Ордос хотын логистикийн паркаас хөдөлж, Хэбэй мужийн Цаофейдянь боомтыг зорилоо. Дараа нь далайгаар Индонезид тээвэрлэнэ. Өвөр Монголын цэвэр эрчим хүчний төмөр зам ба далайн тээврийн нэгдсэн "ногоон гарц" ийнхүү амжилттай нээгдлээ.

Цэнхэр кокс нь кальцийн карбид, ферро хайлш, ган хайлуулах зэрэг үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг цэвэр, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ төрлийн бүтээгдэхүүн юм.

 Хятадын Төмөр замын Хөх хотын товчоо групп ба Бугат хотын төмөр замын логистикийн төв тусгай галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд логистикийн маршрутыг идэвхтэй зохицуулж, тээврийн зардал, цаг хугацааг багасгаж, үйлчлүүлэгчдэд тогтвортой, үр ашигтай тээврийн үйлчилгээ үзүүлж байна.