Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллалаа
2024-06-20 15:21:16
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хөхнуур мужийн ажилтай танилцах үедээ, Хөхнуур муж намын хорооны шийдвэр, зохицуулалтаар хөгжлийн шинэ үзэл баримтлалыг иж бүрэн, зөв оновчтой хэрэгжүүлж, улс орны ерөнхий хөгжилд үзүүлэх тус мужийн стратегийн байр суурийг баттай ойлгох хэрэгтэй. Түүнчлэн өөрийн давуу талаа гүйцэд ашиглаж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэн, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг баримталж, үндэстнүүдийн эв нэгдэл, хамтын хөгжлийг амжилтад хүргэж, Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн экологийн хамгаалалт, өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн Хөхнуурын шинэ хуудасыг бичиглэхийн тулд хичээх хэрэгтэй гэжээ.

Зургадугаар сарын 18-19-ний хооронд Ши Жиньпин дарга Хөхнуур мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Ган, мужийн засаг дарга Ү Шяожүнь нарын хамт Ши Нин хотын сургууль, сүм хийдтэй танилцсан байна.