Украинд пуужин нийлүүлэхээ Америк хурдавчлах төлөвтэй
2024-06-21 10:07:36
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 20-нд Америкийн засгийн газрын албаны хүн, Америкийн засгийн газар Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэх ажлаа шуурхайлж, хурдавчлах шийдвэр гаргасан. Иймд бусад улсуудын Америкт захиалсан агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн нийлүүлэх хугацаа хойшлогдож мэднэ гэжээ. Жо Байдены засаг захиргаа энэ мэдээллийг мөн өдрийн орой мэдэгдэхээр төлөвлөж байсан гэжээ. 

Тухайн эх сурвалж хэлэхдээ, ирэх 16 сарын дотор Америк агаарын довтолгооноос хамгаалах пуужинг эхлээд Украинд нийлүүлнэ. Пуужингуудыг үйлдвэрлэн угсарч, Украин руу хүргэнэ. Эдгээр нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Патриот пуужин, Газар-агаар ангиллын пуужингийн систем \NASAMS\-ийн сөнөөгч пуужин байх юм гэжээ