Тайланд БРИКС-т элсэх хүсэлт гаргажээ
2024-06-21 10:45:34
Share
Share this with Close
youtube WeChat

"БРИКС-ийн мэдээ" олон нийтийн сүлжээнд 21-нд мэдээлснээр, Тайланд улс БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан байна.

Тайландын ерөнхий сайдын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Чай Вачаром тавдугаар сарын 28-нд БРИКС-т элсэх талаар Гадаад хэргийн яамнаас өргөн мэдүүлсэн хүсэлтийг Тайландын засгийн газрын хурлаар баталсан. БРИКС-ийн гишүүн болох нь Тайландад ашигтай. Тайландын олон улсын статусыг дээшлүүлээд зогсохгүй, манай эдийн засгийн хөгжилд илүү их боломж бий болно гэж үзэж байна гэжээ.