Израиль хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэв
2024-06-21 09:53:33
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 19-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Швейцарийн Женев хотноо тайлан гаргав. Израилийн арми Газын зурваст олон халдлага үйлдэхдээ хүнд тэсрэх бөмбөг ашиглаж, энгийн иргэдийн амийг хөнөөж, иргэний зориулалттай олон объектыг устгаж, хүмүүнлэгийн хуулийг олонтаа зөрчсөн байх магадлалтай гэв. Палестины зэвсэгт бүлэглэлүүд Израиль руу их буугаар галлаж, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу энгийн иргэдийг хамгаалах үүргээ зөрчсөн гэдгийг тайланд тусгажээ. Өчигдөр 20-нд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар онцлохдоо, Израилиас Газын зурваст зургаан удаа халдлага үйлдэхдээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Лоуренс, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Газын зурваст явуулсан байлдааны ажиллагааны арга хэлбэр, ашигласан зэвсэг хэрэгсэл, хүн ам шигүү суурьшсан газарт хүнд тэсрэх зэвсэг ихээр ашигласан. Жирийн иргнэд, зэвсэгт этгээдүүдийг ялгаж салгалгүй хядсан гэжээ.