Дүрвэгсдийг хамгаалж, дэмжихийг Антонио Гутерриш уриалав
2024-06-21 09:58:40
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдөр, 20-нд Дэлхийн дүрвэгсдийн өдөрт зориулж видео илтгэл тавив. Илтгэлдээ тэрээр, дүрвэгсдийг хамгаалж, дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Антонио Гутерриш хэлэхдээ, мөргөлдөөн, үймээн самуун, цаг уур, байгалийн гай гамшгийн нөлөөгөөр, олон хүн гэр орноо орхин дүрвэж байна. Хүн төрөлхтний өмнөх гаслан зовлон, хүндрэл бэрхшээл улам хурцдаж, улам нэмэгдэж байна. Тэдний хүч чадал, эр зоригийг дурсах, хамгаалах, дэмжих хүчин чармайлтаа нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн дүрвэгсдийн өдрийг бий болгосон юм гэжээ.

Тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхий дахин эвлэрэн нэгдэх хэрэгтэй. Дүрвэгсэд нэр төртэй, хүний ёсоор амьдрахын чухлыг Антонио Гутерриш онцолжээ. Боломжтой бол дүрвэгсэд өөрсдийг нь хүлээн авч буй улс оронд хувь нэмэр оруулж, ажлын байр, гэр орон, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээх ёстой гэж НҮБ-ын дарга хэлсэн үгэндээ дурджээ. 

Залуу дүрвэгсэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэдэнд чанартай боловсрол хэрэгтэй. Дүрвэгсдийг хүлээн авч буй орнууд, ялангуяа дунд, бага орлоготой зарим орнуудад дүрвэгсдийг нийгэмшүүлэхийн тулд шаардлагатай дэмжлэг, нөөц бололцоогоор хангах ёстой. Дүрвэгсдэд тусламж үзүүлэхдээ хамтын хариуцлага үүрч, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэн, тэднийг эх орондоо буцахыг дэмжих ёстой гэж Антонио Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.