Худалдааны зөрчил шат өгсөж хяналтаас гарахаас зайлсхийхийг Европт хүсэв
2024-06-21 19:11:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Европын худалдааны зөрчил ширүүсч, "худалдааны дайн" үүсэхээс Европын тал санаа зовж байна гэж саяхан мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэнтэй холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчийн асуултад хариулав. Энэ тухай Хятадын Худалдааны яамны веб сайт өнөөдөр 6 дугаар сарын 21-нд мэдээлжээ. 

Хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа: Хятадын тал ямагт ДХБ-ын дүрмийг журамлан мөрдөж, худалдааг дэмжих арга хэмжээг хянуур, тэвчээр хүлээцтэй хэрэгжүүлж байна. Харамсалтай нь Европын тал худалдааны зөрчлийг тасралтгүй ширүүсгэж, улам бүр "худалдааны дайн" үүсгэж болзошгүйн бүх хариуцлага Европын талд байгаа бөгөөд Европын тал багаар тооцоход "гурван зүйлийг биелүүлж чадаагүй". Тухайлбал:

Нэгд, удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлээгүй.

Хоёрт, ДХБ-ын дүрмийг хүндэтгэн журамлаагүй.

Гуравт, компаниудын хууль ёсны эрх ашгийг хамгаалаагүй эдгээр болно.

Европын талын үйлдэл бол ивээх үзлийн нийтлэг жишээ. Хятадын талын өөрийн зүй зохистой хууль ёсны ашиг тусаа хамгаалах шийдвэр зориг бол тууштай юм. Худалдааны маргаан шат өгсөж хяналтаас гарахаас зайлсхийж, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хамтдаа тогтвортой ахиулахыг Хятад улс Европын талаас хүсэж байна гэв.


Уртнасан