Шанхайн гадаад худалдаа шинэ амжилт тогтоов
2024-06-21 10:15:23
Share
Share this with Close
youtube WeChat

Эхний таван сард Шанхай хотын импорт экспорт 1.75 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өсөв. Тавдугаар сард импорт экспортын хэмжээ 360 тэрбум 280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны тавдугаар сараас 3.6 хувь нэмэгдэж, импорт экспорт үргэлжлэн сайжирсан гэж Шанхайн Гаалийн газар өчигдөр, 20-ны өдөр мэдэгдэв.

Гаалийн статистикаас үзвэл, эхний таван сард  "Бүс ба Зам"-ын орнуудтай хийсэн Шанхайн импорт экспорт 616 тэрбум 490 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар нэмэгдэж, худалдааны хэмжээ нь энэ хугацаанд дээд амжилт тогтоожээ. Мөн БРИКС-ийн орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 167 тэрбум 620 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өсч, хоёр оронтой тоогоор өссөн амжилтаа хадгалж байна. Ижил хугацаанд Шанхай хотын Европын холбоотой хийсэн импорт экспорт 319 тэрбум 520 сая юань, АСЕАН-тай хийсэн худалдаа 229 тэрбум 720 сая юань, Америктай хийсэн худалдаа 190 тэрбум 420 сая юаньд хүрч, хотын гадаад худалдааны үнийн дүнгийн 42.3 хувийг эзэлж байна.