Ли Чян зуны Давост оролцоно
2024-06-21 17:49:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 21-нд мэдэгдэхдээ, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян зургадугаар сарын 25-нд Даляньд болох 15 дахь удаагийн зуны Давосын форумд оролцоно. Ерөнхий сайд Ли Чян форумд тусгай илтгэл тавих бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Шваб болон гадаадын зочидтой уулзан, гадаадын бизнес аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцох болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Вьетнамын ерөнхий сайд Фам Минх Чинх нар форумд оролцох бөгөөд 80 орчим улс орон бүс нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын 1600 гаруй зочид төлөөлөгчид форумд оролцоно гэжээ.