Баруун бүсийн боомтоор 400 мянган чингэлэг ачаа тээвэрлэв
2024-06-21 16:07:08
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, /2024.06.21/ өглөө Зүүн өмнөд Азиас ирсэн полиэтилен, полиэфир чипс, кокосын шүүс, цаас зэрэг түүхий эд ачсан X9578 дугаартай баруун бүсийн галт тэрэг Чинжөү боомтын зүүн буудлаас хөдлөв. Гурав хоногийн дараа Чүнчин хотын Туанжие Цүнь тосгоны буудалд хүрэх юм. Энэ нь Хятадын баруун бүсийн "хуурай газар ба далай"  шинэ коридорын галт тэрэг юм. Тус галт тэргээр энэ жил 400 мянган стандарт чингэлэг ачаа тээвэрлээд байна. 

Баруун бүсийн хуурай газар ба далайн шинэ коридорын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд 5 жил болж байна. Гуанши муж нь Баруун бүсийн хуурай газар ба далайн шинэ коридорын тэнгисийн төвийн хувьд, уг коридорын муж хоорондын ойлголцол, хамтын ажиллагаанд тулгуурлаж, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах алтан зангилаа цэг дээр, Баруун бүсийн хуурай газар ба далайн шинэ коридорын бүтээн байгуулалтыг шинэ үр дүнд хүргэж байна. Ашиглалтын шугамын тоо эхний ээлжинд нэг байсан бол, одоо 22 шугам болж, Хятад-Европын ачааны галт тэрэгтэй саадгүй холбогдоод байна.