Олон улсын хуулийн үндэслэлгүй ганц талын хориг тавихыг эсэргүүцнэ
2024-06-21 18:51:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 21-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Япон ганц талаасаа хууль бусаар хориг арга хэмжээ дур зоргоороо авч хэрэгжүүлэх тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, олон улсын хуулийн үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээг Хятад улс эрс эсэргүүцнэ. Хятад улс эрх тэгш харилцан ашигтай суурин дээр ОХУ-тай худалдаа эдийн засгийн хэвийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь Хятадын хууль ёсны эрхэнд нийцэж байгаа тул гаднын хүчин хөндлөнгөөс оролцон эвдлэг хийхийг тэвчихгүй. Япон нь Хятадын төв чанга байр суурийг үй тоомсорлон, зарим орныг дуурайхаа баримталж, ганц талын хууль бус хориг арга хэмжээг дур зоргоороо авч байгаад Хятад улс маш их дургүйцэн, эрс эсэргүүцэж байна. Хятад улс шаардлагатай бодлогуудыг авч хэрэгжүүлэн, хууль ёсонд нийцэх эрхээ шуурхай хамгаалах болно гэжээ.