"Бидний түүх" баримтат кино дэлгэцэнд гарлаа
2024-06-21 16:32:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад, Малайзын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулж, ХТРТ-ийн Ази-Африкийн төв, Малайзын радио, телевиз хамтран "Бидний түүх" цуврал баримтат кино бүтээжээ. Зургадугаар сарын 18-нд киног Малайзын радио, телевиз болон шинэ медиа платформоор дамжууллаа. Үзэгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан байна. Малайзын Харилцаа холбооны яам, Байгалийн нөөц, Байгаль орчны тогтвортой хөгжлийн яам, төрийн бусад байгууллагууд баримтат кинонд ихээхэн анхаарал хандуулж, өндөр үнэлгээ өгсөн байна. 

"Бидний түүх" бүтээл нь Хятад, Малайзын үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран бүтээсэн анхны баримтат кино бөгөөд Хятад Малайзын хагас зууны найрамдлын түүх, шинэ эриний Хятадын эдийн засаг, нийгмийн эрч хүчийг олон талаас нь харуулсан байна.