Олон улсын шударга ёсыг хамгаалах болно
2024-06-21 17:48:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 21-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, 77 орны бүлэг бол хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг хамгаалах, дэлхийн засаглалын системийг сайжруулах чухал хүчин, түүнчлэн олон талт үзлийг хамгаалах гол тулгуур бөгөөд олон улсын үйл хэрэгт орлуулж болошгүй чухал үүрэг гүцэтгэж байна. Хятад улс нь 77 орны бүлгийн хамгийн ойр нягт хамтын ажиллагааны түнш. "77 орны бүлэг+Хятад улс" хамтын ажиллагааны механизмыг маш чухалчлан үздэг бөгөөд 77 орны бүлэгтэй ямагт тууштай хамт байж, хөгжиж буй орнууд болон дэлхийн олон орны хамтын ашиг тусыг хамгаалан өргөжүүлж байна.

Хамгийн том хөгжиж буй орон, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний түнш, "Дэлхийн өмнөд"-ийн нэг гишүүний хувьд Хятад улс нь ямагт бусад хөгжиж буй орнуудтай зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулж, гар нийлэн урагшлах болно гэв.


Уртнасан