Хятадын бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчив
2024-06-21 20:30:10
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, Филиппиний үйлдэл нь Хятад улсын бүрэн эрхэнд ноцтой халдсан, үүнийг Хятадын тал огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд цаашид хууль тогтоолын дагуу тууштай хариу арга хэмжээ авах болно гэв.

Рэньайжяо шүрэн арал дахь одоогийн нөхцөл байдал үүссэний шалтгаан бол маш тодорхой. Филиппиний тал амлалтаасаа няцаж, Рэньайжяо шүрэн аралд хууль бусаар "гацаад" 25 жил болсон цэргийн хөлөг онгоцоо чирүүлж авч явахаас татгалзаж, түүнчлэн барилгын эд материал зориуд зөөвөрлөн хүргэж бэхлэхийг санаархсан нь үүний шалтгаан юм. Хятадын талын өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далайн эрх ашгаа хамгаалах шийдвэр зориг бол тууштай юм гэж Линь Жянь онцлов.


Уртнасан