Юн Сок Ёл: Хүүхэд төрөхгүй юм бол Солонгос мөхнө
2024-06-21 17:00:23
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл төрөлт болон хөгшрөлтийн асуудал хариуцдаг тусгай хорооны хуралд оролцож, хүн амын тоо үргэлжлэн буурсаар байгаа нь Өмнөд Солонгос хүн ам зүйн онц байдалд орсон гэдгийг мэдэгдэж, төрөлтийг дэмжих чиглэлээр холбогдох бодлого хэрэгжүүлж, олон асуудлыг бүх хүчээ дайчлан шийдвэрлэж ажиллахаа амлав.

2021 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа хүн амын өсөлт сөрөг үзүүлэлт рүү оржээ. Нас баралтын тоон үзүүлэлт төрөлтөөс давж гарна гэсэн үг юм. Ер нь аль хэдийнээ дэлхийд хамгийн бага төрөлттэй улс болоод байсан нь улам муу үзүүлэлт рүү гулсаж, 0.84 гэдэг үзүүлэлтээр дэлхийн төрөлтийн түвшин 1-ээс дотогш орсон цорын ганц улс болжээ. 2023 онд Өмнөд Солонгосын нийт төрөлт 0.72 болон буурч, хүн амыг 51 сая байлгахад шаардлагатай 2.1 гэлдэг үзүүлэлтээс хамаагүй доогуур болжээ. Хүн ам нь тодорхой тоо хүрч буурсаар байвал тухайн улс оршин тогтноход баталгаагүй болно.

Дашрамд сонирхуулахад эдүгээ 63 настай Юн Сок Ёл, түүний 51 настай эхнэр хоёул хүүхэдгүй юм байна. Дөрвөн нохой, гурван муур тэжээдэг гэсэн мэдээ гарч байжээ.