Тайваньд зэвсэг борлуулж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв
2024-06-21 19:14:56
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ нь Тайваньд дахин зэвсэг борлуулж байгаа асуудлаар Хятадын БХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь саяхан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулсныг Хятадын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд нийтэлжээ. 

Ү Чянь хэлэхдээ, АНУ нь Хятадын Тайваньд зэвсэг борлуулж байгаа нь нэг Хятадын зарчим, Хятад АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийн заалтуудаас ноцтой зөрчиж байгаа бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Мөн Хятад АНУ-ын хоёр армийн харилцаа, Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайван тогтвортой байдлыг ноцтой хохироож, Тайванийн ахан дүүсийн аюулгүй байдал, үр өгөөжид заналхийлж байгаа тул бид эрс эсэргүүцэж, АНУ-тай төв чанга харилцаж байна гэжээ.