Орос, Украины тулалдсаар...
2024-06-22 15:10:12
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам 21-ний өдөр мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Оросын арми Украины арми, гадаадын хөлсний цэргүүдийн түр байршуулах цэг, Украины армийн нисэх онгоцны буудлууд, зэвсэг, техник хэрэгсэл, түлшний агуулахууд, дроны төхөөрөмж зэрэгт алсын тусгалын нарийвчилсан удирдлагатай зэвсэг, довтолгооны чанартай дроноор 14 удаа том хэмжээний цохилт өгсөн. Түүнчлэн Украины 397 дроныг устгаж, Крымд Украины 6 нисэгчгүй завийг сөнөөсөн гэжээ. 

21-нд Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан гаргаж, мөн өдөр өмнө фронтод 99 удаагийн ширүүн тулалдаан болсон. Оросын арми нисэх хүчийг ашиглаж олон талаас, ялангуяа Покровск руу түрэмгийлэн довтолсоор байна. Украины Зэвсэгт хүчин Оросын арми хамгаалалтын шугамыг давахаас сэргийлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Покровск хотын чиглэлд тулалдаан хамгийн ширүүн явгадаж, Өмнө Фронт дахь тулааны бараг гуравны нэг нь энд болсон гэжээ.