Хятад улс нөхөн сэргээх эмчилгээний их сургуультай болжээ
2024-06-23 14:49:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шаньдүн мужийн захиргаанаас санаачлан, Хятадын Боловсролын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Эрүүл мэндийн үндэсний хороо зэрэг байгууллага нэгжүүдийн дэмжлэг дор Хятад улсын нөхөн сэргээх эмчилгээний их сургууль 6 дугаар сарын 22-нд Чиндао хотноо байгуулагджээ.

Энэ бол Хятад улсад нөхөн сэргээх эмчилгээний тусгай мэргэжлийн анхны их дээд сургууль бөгөөд суурь болон орчин үеийн шинжлэх ухаан, технологийн судалгаанд анхаарлаа хандуулж, одоогоор Эрүүл мэндийн нөхөн сэргээх шинжлэх ухаан болон инженерчлэлийн тэнхим, Амьдралын шинжлэх ухаан болон эрүүл мэндийн тэнхим, Нийгмийн хөгжлийн тэнхим, Клиникийн анагаах ухааны тэнхим, Нийтийн сургалтын тэнхим гэсэн 5 коллеж (тэнхим) болон 3 салбар эмнэлэгтэй. Түүнчлэн энэ жил таван мэргэжлээр эхний ээлжийн 300 оюутан элсүүлэхээр төлөвлөж байна.