Герман, Австри, Франц зэрэг орны иргэд жагсжээ
2024-06-23 15:34:52
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 22-нд Герман, Австри, Франц зэрэг орны иргэд Германы Кайзерслаутерн хотод жагсаал явуулж, Герман дахь Америкийн Рамштайн агаарын цэргийн баазыг хааж, Орос Украины хямралыг энхийн аргаар зохицуулахыг барууны орнуудаас шаарджээ. 

Уг агаарын цэргийн баазыг 1951 онд байгуулсан, НАТО-гийн Европ дахь хамгийн том агаарын цэргийн бааз бөгөөд Америкийн талын Европт байрлуулсан агаарын цэргийн хүчний төв команд юм. 

Мөн өдрийн үдэд олон мянган жагсагчид Кайзерслаутерн хотын төв талбайд цугларч, яриа илтгэл тавих, энхийн дуу дуулах зэргээр Америкийн дайныг өдөөн, дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж байгааг буруушаан шүүмжилжээ. 

Орос, Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Америк тэргүүтэй НАТО-ын орнууд Украинд цэргийн дэмжлэгээ аажмаар нэмэгдүүлснээр уг мөргөлдөөнийг улам шат ахиулсан. Сүүлийн жилүүдэд Америкийн тал байнга л бүс нутгийн хурцадмал байдал үүсгэснээр Европын орнууд маш ихээр хохирч байна. Иймд бид Орос Украины мөргөлдөөнийг дипломат замаар энхийн аргаар шийдвэрлэхийг хүсэж байна гэж жагсагчид дуу нэгтэй хэлж байлаа.