Зүүн хойдын бүс нутгийн импорт, экспорт шинэ рекорд тогтоолоо
2024-06-23 15:26:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гаалийн үндэсний газрын статистик мэдээллээр, энэ оны эхний таван сард Хятад улсын зүүн хойдын бүс нутгийн гадаад худалдааны импорт, экспорт 516 тэрбум 60 сая юаньд хүрч, анх удаа 500 тэрбум юанийн давааг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар өсөн нэмэгджээ.

Импортын хувьд зүүн хойдын бүс нутаг 162 тэрбум 820 сая юанийн түүхий нефть, металлын хүдэр болон бусад түүхий эд импортолсон нь 1.3%-иар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд тухайн бүсийн импортын нийт үнийн дүнгийн 52.3%-ийг эзэлжээ. Харин экспортын хувьд зүүн хойд нутгийн механик болон цахилгаан хэрэгслийн экспорт 106.8 тэрбум юаньд хүрч, 11.4%-иар нэмэгдэж, тухайн бүсийн нийт экспортын үнийн дүнгийн 52.2%-ийг эзэлжээ. Түүнчлэн өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүний экспорт 29 тэрбум 270 сая юаньд хүрч, 20,8%-иар нэмэгдсэн аж.