"Ши Жиньпин төр улсыг засах тухай" номын уншигчдын уулзалт болжээ
2024-06-23 14:28:22
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6 дугаар сарын 22-нд "Ши Жиньпин төр улсыг засах тухай" номын уншигчдын уулзалт Тажикстаны нийслэл Душанбед болж, Хятад, Тажикстаны улс төр, эрдэм шинжилгээний болон хэвлэлийн салбарын 150 гаруй төлөөлөгч оролцжээ.

"Ши Жиньпин төр улсыг засах тухай" ном нь Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны агуулга болон хөгжлийн явц, хэмнэл зэргийг гүн гүнзгий танилцуулж, Хятад улсын болон дэлхийн засаглалын асуудлаарх Ши Жиньпиний судалгаа, үзэл баримтлалыг төвлөрүүлэн тусгасан тул Тажикстанчууд шинэ цаг эриний Хятад улс, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийг таньж ойлгох нэр хүндтэй, албан ёсны бичиг материал мөн хэмээн зочид төлөөлөгчид үзжээ.

Уулзалтад оролцогсод: Ши Жиньпиний удирдлага дор төр засаглалын талаар Хятад улсын ололт амжилт даян дэлхийг гайхшируулж, хөгжиж буй орнуудад ховор нандин туршлага хангаж байна. Хятад улс "энх тайван, хөгжил, голч шударга, ардчилсан, эрх чөлөөтэй байх" гэсэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулахыг санаачилж, дорно болон өрнийн соёл иргэншлийн уялдаа нэгдлийг ахиулж, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж байна гэжээ.