Мөргөлдөөний улмаас бүгд л хохирч байна
2024-06-23 15:27:00
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 6-р сарын 22-ны орой Израилын батлан хамгаалах хүчин мэдэгдэл гаргаж, Газын зурвасын өмнөд хэсэгт мөн өдөр цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа үеэр Израилын хуягт корпусын нэг цэрэг амь үрэгдсэн гэжээ. Израилын цэргийн талын статистик мэдээллээр, өнгөрсөн оны 10-р сард Палестин, Израилын мөргөлдөөн дэгдсэнээс хойш Израилын цэргийн амиа алдсан нийт тоо 665-д хүрчээ.

Тухайн нутгийн цагаар 6-р сарын 22-ны орой Хамас-ийн харьяа зэвсэгт хүчин болох Касаны бригад мэдэгдэл гаргаж, мөн өдөр тус бригадын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотын Ябуна дүрвэгсдийн хуаран дахь Израилын цэрэг, машин унаа руу дайран бөгөөд уг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Рафах дахь Шабра дүрвэгсдийн хуаран руу Яссин-105 пуужинг ашиглан Израилын цэргийн бие бүрэлдэхүүн , машинууд руу цохилт өгсөн гэжээ. 

Тухайн нутгийн цагаар 6-р сарын 22-ны орой Израилын арми Газын зурвас дахь Газ хотоос зүүн зүгт байрлах Дараж хорооллыг бөмбөгдөж, гурван хүний аминд хүрсэн гэжээ. Ингэсээр энэ сарын 22-ны өдөр хүртэл Газын зурваст Израилын дайралтын улмаас 43 хүн амиа алдаад байна.