Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтэц руу дайралт явуулжээ
2024-06-23 15:31:11
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам зургадугаар сарын 22-нд мэдэгдэхдээ, Оросын арми өндөр нарийвчлалтай алсын тусгалт бүхий зэвсэг болон дрон ашиглан Украины эрчим хүчний дэд бүтэц руу дайралт явуулж эхэлсэн гэжээ. 

Оросын талын дайралтын улмаас Украины эрчим хүчний төхөөрөмж эвдэрч сүйдсэн хэмээн мөн өдөр Украины тал мэдэгдээд, довтолгооны үеэр Оросын арми 13 дрон илгээж, 16 далавчит пуужин харвасан. Гэхдээ бидний агаарын довтолгооноос хамгаалах систем 13 дрон, 12 пуужинг саатуулан устгасан гэжээ. Украины цахилгаан эрчим хүчний үндэсний компаниас мэдэгдэхдээ, мөн өдрийн өглөө Львов, Запорожье бүсийн эрчим хүчний тоног төхөөрөмж Оросын талын дайралтад өртөж тодорхой хэмжээгээр эвдэрсэн. Оросын дайралт Украинд эрчим хүчний хомсдол үүсгэж, тухайн өдрийн 14:00-24:00 цаг хүртэл улс даяар цахилгааны хэрэглэлийг хязгаарлах арга хэмжээ авсан гэжээ. 

Оросын хэвлэлүүд Брянск мужийн амбан захирагчийн хэлсэн үгнээс иш татан мэдээлснээр, тухайн нутгийн цагаар 6-р сарын 22-ны шөнөөс 23-н өглөө хүртэл Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Брянск мужид Украины 23 дроныг устгасан гэлээ. Үүнд Украины тал хариу тусгал гаргаагүй байна.