БНСУ-ын хамгийн том сөрөг хүчний намын дарга албан тушаалаасаа огцров
2024-06-24 16:13:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 24-нд БНСУ-ын хамгийн том сөрөг хүчин болох Хамтын ардчилсан намын дарга Ли Жэ Мён намын даргын албан тушаалаасаа огцорч, улиран сонгогдохоор өрсөлдөхөөр бэлтгэжээ.

Ли Жэ Мён мөн өглөө Хамтын ардчилсан намын дээд хорооны хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хамтын ардчилсан намын дүрэмд зааснаар, намын дарга, намын дээд хорооны гишүүн, үндэсний хорооны дарга зэрэг нэр дэвшигчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө албан тушаалаасаа огцрох ёстой байдаг. Хамтын ардчилсан нам наймдугаар сарын 18-нд бүх намын бага хурлыг хийж, намын шинэ даргаа сонгоно. Намын шинэ даргыг сонгох хүртэл энэ албыг парламент дахь Хамтын ардчилсан намын хошууч, парламент дахь төлөөлөгч Пак Чан Дэ түр хугацаанд хаших болно гэжээ.

Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа энэ оны наймдугаар сард дуусах ёстой байсан юм.