CGTN -ын санал асуулга: Ази, Номхон далайн бүсийн НАТО-г бий болгохыг эрс эсэргүүцэж байна
2024-06-24 19:17:00
Share
Share this with Close
youtube WeChat

“Хэрэв та хоолон ширээнд суугаагүй бол хоолны цэсэд байх ёстой. ” “Хүчтэй нь ялна” гэсэн “ширэнгэн ойн хууль” -д итгэдэг АНУ Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг өөрийн "хоолны цэс"-дээ татан оруулж байна. Саяхан CGTN дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд санал асуулга явуулсанд санал асуулгад оролцсон 93.1 хувийн хүн Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг тус бүс нутгийн орнууд улс төрийн яриа хэлэлцээ, энх тайвны хэлэлцээ хийх замаар шийдэх нь зүйтэй. Америкийн хүйтэн дайны сэтгэлгээ, “Ази, Номхон далайн бүсийн НАТО-г бий болгохыг эрс эсэргүүцэж байна гэжээ. 

Санал асуулгад оролцогчдын 93.1 хувь нь НАТО газарзүйн хязгаарлалтыг давж, Ази Номхон далайн бүсийн аюулгүй байдлын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг эрс эсэргүүцсэн бол 91.2 хувь нь Америкийн тал НАТО-г Ази Номхон далайн бүс рүү түрж ороход хүчтэй түлхэц өгч байгаад сонор сэрэмжтэй байх ёстой гэж үзсэн байна. Мөн зарим сүлжээ ашиглагчид НАТО дайныг өдөөн, дайныг дэмждэг байгууллага учраас оршин тогтнох ямар ч шаардлагагүй, түлхэн унагаах ёстой гэж илэн далангүй хэлсэн байна.