Филиппиний тал өдөөн хатгалгын шинэтэй үйлдлээ зогсоох ёстой
2024-06-24 18:27:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /2024.06.24/ хэвлэлийн бага хурал дээр сүүлийн өдрүүд дэх Хятад Филиппиний хоорондын Өмнөд тэнгийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, Хятад Филиппиний Өмнөд тэнгистэй холбоотой маргааны үнэн зөв нь маш тодорхой юм. Хятадын тал энэ тухай олон удаа мэдээлэл өгч, өөрийн байр сууриа олонтоо илэрхийлсэн. Филиппиний тал олон улсын хууль эрх зүйг мөрдөхийг хүсвэл, 1898 онд тогтоосон “ Америк-Испанийн энх тайвны гэрээ”, “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ын заалт зэргийг даган мөрдөж, өөрийн орны нутаг дэвсгэрийн хамрах хүрээгээ тодорхой болгох ёстой. Филиппиний тал өдөөн хатгалгын шинжтэй үйлдлээ зогсоож, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлэхээ болихыг шаардаж байна гэжээ.