Нийт иргэдийн оролцоотойгоор олимпын өдрийг тэмдэглэв
2024-06-24 09:48:50
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Өчигдөр 23-ны орой Хятадын Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр", Усанд сэлэлтийн үндэсний төв "Усан шоо" цогцолбор зэрэг ландшафт барилгууд гэрлээ асааж, олимпийн өдрийг хамтаар тэмдэглэжээ. Хятадын Үндэсний Олимпын Хорооны 38 дахь олимпын өдрийг тэмдэглэх арга хэмжээ мөн өдөр Бээжин, Жанчхүү, Ханжөү зэрэг 14 газарт эхлэж, Хятад улсын хэдэн мянган спортын сайн дурынхан гүйлт, олимпын соёлын лагерь, сургалтын лагерь зэрэг баялаг арга хэмжээнд оролцов.

Бээжингийн Үндэсний олимпийн спортын төвд болсон гол арга хэмжээн дээр Хятадын Үндэсний Олимпийн Хорооны дэд дарга Жөү Жиньчян хэлэхдээ, Парисын олимпын нээлт болоход нэг сар гаруйн хугацаа үлдлээ. Хятадын тамирчид бүх хүчээ дайчлан олимпын наадамд бэлтгэж байна. Хүн бүр спортод идэвхтэй оролцож, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн өнцөг булан бүрийн олимпийн тамирчдыг дэмжиж, олимпын хөдөлгөөний авчирсан эрүүл мэнд, аз жаргалыг эдлэхийг хүсэж байна гэв.

ОУОХ-ноос 1948 онд олимпын өдрийг тогтоожээ. 1987 оноос хойш Хятадын Үндэсний Олимпийн Хороо 38 жил тасралтгүй олимпын өдрийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, олимпын үзэл санааг урагшлуулж, олимпын хөдөлгөөнийг ахиулж, олон хүн оролцохыг уриалсаар ирсэн юм.