Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах тухай санал болгосон дүрмийг Америк гаргажээ
2024-06-24 15:54:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах тухай санал болгосон дүрмийг Америк гаргасан талаар Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хариулт: АНУ-ын гаргасан холбогдох баримт бичгүүдийг Хятадын тал анзаарсан. Хятадтай "хэлхээ холбоогоо салгах" эсвэл Хятадын эдийн засгийн хөгжилд саад учруулах бодолгүй гэдгээ АНУ нэг бус удаа онцолж байсан ч Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах тухай санал болгосон дүрмийг зориуд гаргаж, АНУ-ын компаниуд Хятадад хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Хятадын аж үйлдвэрийн хэвийн хөгжилд дарамт учруулж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын ердийн арга барил байж, хоёр улсын төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг зөрчиж, Хятад, Америкийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг худалдааны хэвийн хамтын ажиллагаанд нөлөөлж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг алдагдуулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Үүнийг Хятад улс маш их анхаарч, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, холбогдох арга хэмжээ авах эрхээ хадгалах болно.

АНУ зах зээлийн эдийн засгийн хууль тогтоомж болон шударга өрсөлдөөний зарчмуудыг хүндэтгэж, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, зэвсэглэхээ болих ёстой, мөн Хятадад тавьсан хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг цуцалж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд таатай орчин бүрдүүлэх ёстой.