Хятад Америкийн залуучуудын солилцооны арга хэмжээнд баярын захидал ирүүлэв
2024-06-24 14:53:37
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2024 оны Хятад Америкийн залуучуудын солилцооны долоо хоног "Гүлиний хувь барилдлага" арга хэмжээнд баярын захидал ирүүлэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, зуун жил дамнасан Гүлиний хувь барилдлага бол Хятад Америкийн ард түмний найрсаг харилцааны нэгэн сайхан үлгэр жишээ билээ. Хятад Америкийн олон салбаруудын залуучууд Фүжөүд цуглаж, Гүлиний тухай үүх түүхийг эргэн санаж, Гүлиний хувь барилдлагыг өвлөн уламжилж, Хятад Америк хоёр орны ард түмэн хоорондын харилцаа солилцоо, ойлголцлыг нэмэгдүүлж буй явдалд баяртай байна гэв.

Ши Жиньпин баярын захидалдаа, залуучууд бол хамгийн илүү цог жавхаатай, олон сайхан хүсэл мөрөөдөлтэй байдаг. Хятад Америкийн харилцааны ирээдүй залуучуудад буй. Гүнзгий харилцаа солилцоо өрнүүлэн, найрамдал нөхөрлөлөө нэмэгдүүлж, ойлголт сэтгэлээ мэдэлцэж, гар нийлэн урагшилж, Хятад Америкийн найрсаг харилцааг өвлөн уламжилж, Хятад Америкийн харилцаа эрүүл тогтвортой хөгжихөд хүчин чадлаа өргөж, дэлхийн ард түмэнтэй хамт энх тайвныг хамтаар цогцлоож, хөгжил дэвшлийг хамтдаа ахиулж, хамтдаа хөгжил цэцэглэлтийг бүтээхийг та бүгдэд хүсэж байна гэж онцлов.