Газын зурвас дахь "ширүүн тулаан" дуусах дөхөж байна гэв
2024-06-24 10:02:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 23-ны өдөр Израилийн 14-р суваг телевизэд ярилцлага өгөхдөө, Израилийн армиас Газын зурваст Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-тай хийж буй "ширүүн тулааны үе шат" дуусахад тун ойрхон байна. Гэхдээ энэ нь Израиль Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсооно гэсэн үг биш, харин Израилийн арми ХАМАС-ын объектуудад цохилтоо үргэлжлүүлэх болно гэж онцолжээ.

Беньямин Нетаньяху хэлэхдээ, Израилийн арми Газын зурвас дахь "ширүүн тулалдааны үе шат"-аа дуусгасны дараа цэргийнхээ зарим хэсгийг хойд хэсгийн Ливантай хиллэж буй бүсэд хамгаалалтын зорилгоор шилжүүлж, татан гарсан Израилийн оршин суугчдад аль болох эртхэн гэр нутагтаа буцах боломж хангана. "Хэрвээ чадах юм бол дипломат арга замаар үүнийг шийдвэрлэнэ. Болохгүй бол өөр аргаар шийдвэрлэнэ" гэж тэр хэлжээ.