БНСУ-ын батарейны үйлдвэрт түймэр гарчээ
2024-06-24 19:45:16
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Хвасон хотод байдаг "Aricell" батарейны үйлдвэрт түймэр гарсан байна. Үүнд Хятадын 18 иргэд зол бусаар нас барсан гэж БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам өнөөдөр /2024.06.24/-нд мэдэгджээ. 

БНСУ-ын Кёнги мужийн Гал түймэр, гамшгаас хамгаалах яамны мэдээлснээр, тухайн орон нутгийн цагаар өнөөдөр /2024.06.24/ "Aricell" батарейны үйлдвэрт түймэр гарч, өнөөдрийн 1 7 цаг 55 минутын байдлаар түймрийн улмаас 22 хүн амиа алдаад байна гэжээ. Мөн 23 хүн сураггүй байж, 20 хүн нь гадаад иргэн юм гэжээ.