2023 оны Хятадын шинжлэх ухаан технологийн шагналууд тодров
2024-06-24 17:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

2023 оны Хятадын шинжлэх ухаан технологийн үндэсний шагналын эзэд өнөөдөр зургадугаар сарын 24-нд тодорлоо. 

Үүнээс үндэсний хэмжээний дээд шагналын эзнээр хоёр хүн, байгалийн шинжлэх ухааны шагналд 49 төсөл, технологийн шинэ бүтээлийн шагналд 62 төсөл, шинжлэх ухаан технологийн дэвшлийн шагналд 139 төсөл, БНХАУ-ын олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шагналд 10 хүн тус бүр тодорчээ. 

Суурь судалгааны салбарт томоохон амжилтууд тогтвортой нэмэгдсээр байгаа бөгөөд залуу эрдэмтэд Хятадын шинжлэх ухаан технологийн инновацийн гол хүчин болж байгаа нь 2023 оны хувьд онцлог юм.