Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг сайжруулах чиглэлээр Хятад улстай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв
2024-06-24 09:56:26
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирлын орлогч Китти ван дер Хейден тэргүүтэй төлөөлөгчид 22-23-ны өдрүүдэд Ганьсу мужийн Увэй хотын Тяньжү Төвөд үндэстний өөртөө засах сяньд ирж, Хятад улстай хамтран хэрэгжүүлж буй холбогдох төслүүдтэй танилцлаа. Китти ван дер Хейден хэлэхдээ, дэлхийн өндөр температур, үер, ган гачигаас хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд үзүүлж буй нөлөөг харгалзан, Хятад улстай хамтран ажиллах нь ойрын хэдэн жилийн хугацаанд уур амьсгалын сорилтыг даван туулж, хүүхдийн эсэн мэнд, хөгжлийг баталгаажуулахын гол тал болно гэв.

Китти ван дер Хейден хэлэхдээ, Хятад улс асар их туршлага хуримтлуулсан. НҮБ-ын Хүүхдийн сан цаашид ч Хятад улс хоорондын хамтын ажиллагааг дэмжсээр байх болно гэв.

Хятад улстай хамтран ажиллах нь ойрын жилүүдэд уур амьсгалын сорилтыг даван туулах, хүүхдүүдийн эсэн мэнд, хөгжлийг баталгаажуулахын гол хүчин зүйл болно гэж Китти ван дер Хейден үзэж байна.