Өнөөдөр "Газар шорооны өдөр" тохиож байна
2024-06-25 16:44:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 25-нд Хятадын 32 дахь удаагийн "Газар шорооны өдөр" тохиож байна. Хятад даяар "Газар ашиглалтыг хэмнэн эрчимжүүлж, тариалангийн улаан шугамыг чанд баримталъя" уриан дор энэ өдрийг сурталчлан тэмдэглэж байна. 

Газар ашиглалтын талаар явуулсан Хятад улсын гурав дахь удаагийн судалгааны үр дүнгээс харахад, бүх Хятадын тариалангийн газар одоогийн байдлаар 127 сая 866 мянга 667 га талбайтай байгаа нь 2030 он гэхэд тариалангийн талбайг 121 сая 666 мянга 667 га хүргэх гэсэн Төрийн зөвлөлөөс тогтоосон зорилтыг биелүүлсэн гэсэн үг юм.