Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нийтлэгдсэний 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохионо
2024-06-25 19:05:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр /2024.06.25/ болсон хэвлэлийн бага хурал дээр энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нийтлэгдсэний 70 жилийн ойг тэмдэглэх холбогдох арга хэмжээний талаар танилцуулжээ.

Мао Нин хэлэхдээ, энэ онд уг зарчим нийтлэгдсэний 70 жилийн ой тохиож байна. “Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших” гэсэн таван зарчмыг далан жилийн өмнө Хятадын анхны ерөнхий сайд Жоу Эньлай санаачлан дэвшүүлсэн юм. Энэ нь дэлхийн орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын хууль эрх зүйн үндсэн зарим болж ирсэн юм.

Шинэ нөхцөл байдалд уг зарчмыг үргэлжлэн өвлөн хэрэглүүлэх, дэлхий нийтийн өмнө нүүрлэж буй хүндхэн сорилтуудыг даван туулах, улс орнуудын энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг хүсэн эрмэлзэж буй нөхцөл байдлыг харгалзан Хятад улс энэ сарны 28-нд Бээжин хотноо энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохиохоор болсон. Тэмдэглэлт арга хэмжээ нь “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмаас хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах хүртэл ”сэдвийн хүрээнд явагдах бөгөөд дэлхийн орнуудын улс төрч, судлаач мэргэжилтэн, найрсаг зүтгэлтэд, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн төлөөлөл зэрэг зочид төлөөлөл урагдан оролцож, илтгэл тавих болно.