"Өмнөд Хятадын тэнгисийн түүх хийгээд бүрэн эрх" номын англи хувилбар гарав
2024-06-25 10:14:55
Share
Share this with Close
youtube WeChat

Английн олон улсын хуулийн нэрт профессор Энтони Картигийн "Өмнөд Хятадын тэнгисийн түүх хийгээд бүрэн эрх" ном нь АНУ, Их Британи, Франц гурван орны түүхийн архивыг судлахаар дамжин Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын бүрэн эрх нь Хятадад харьяалагддаг болохыг баттай нотлов. 6-р сарын 20-нд Синьшин хэвлэлийн газраас "Өмнөд Хятадын тэнгисийн түүх хийгээд бүрэн эрх" номын англи хувилбарыг албан ёсоор нийтлэв, Хятад, англи, франц хэл дээрх хувилбарууд нь 2024 онд албан ёсоор хэвлэгдэх болно.

Уг номд няцаашгүй хэд хэдэн дүгнэлтийг тодорхой дэвшүүлсэн байна: Хятад улс бол Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон холбогдох тэнгисийг нээж, нэрлэж, хөгжүүлж ашигласан анхны орон бөгөөд Өмнөд Хятадын тэнгист түүхэн эрхтэй юм. Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын бүрэн эрх нь Хятадад харьяалагддаг, үүнийг өмнө нь бас барууны орнууд болон Вьетнам зэрэг холбогдох талууд хүлээн зөвшөөрч байсан юм. Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын бүрэн эрх нь түүхэн үндэслэлтэй төдийгүй олон улсын хуулийн практикт нийцэж байна. Наньша арлуудын бүрэн эрхт байдлын талаар Филиппин улс ямар ч итгэл үнэмшил бүхий нэхэмжлэлгүй гэдгийг АНУ, Их Британи, Францын түүхийн архивуудад тодорхой тэмдэглэсэн байдаг.