2023 оны аудитын ажлын тайланг нийтлэв
2024-06-25 15:05:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөө өглөө (25-ны өдөр) Хятадын Төрийн зөвлөлийн даалгаварын дагуу Хятадын Үндэсний аудитын газар БХАТИХ-д хандан 2023 оны төвлөрсөн төсвийн хэрэгжилт болон төсвийн бусад орлого, зарлагын аудитын байдлыг тайлагнав.

Төв засгийн газрын санхүүгийн удирдлагын ерөнхий байдал сайн байв. 2023 онд улсын төвлөрсөн төсвийн нийт орлого 10 их наяд 741 тэрбум 670 сая юань, зарлага 14 их наяд 901 тэрбум 670 сая юань, алдагдал 4 их наяд 160 тэрбум юань байсан бөгөөд энэ нь засварласны дараах төсөвтэй ижил байгааг тайланд дурджээ.

Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо 680 тэрбум юанийн төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтыг удирдан хуваарилж, үүний 180 тэрбум юанийг төвийн түвшний зардал, 500 тэрбум юанийг орон нутгийн шилжүүлгийн төлбөрт зориулж, голдуу дэд бүтцийн бүтээн байгуулалт, томоохон стратеги, бүс нутгийн зохицуулалт болон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, аюулгүй байдал зэрэг 7 чиглэлд голдуу хөрөнгө оруулжээ.