Уламжлалт нүүрсний уурхайнуудын шинэ төрх
2024-06-25 15:23:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төвийн бүс нутаг нь улсдаа эрчим хүчний чухал түүхий эдийн бааз байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тус бүс нутаг эрчим хүчний аюулгүй байдлын чадавхийг сайжруулах чиглэрээр арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал нүүрсний цэвэр, үр ашигтай ашиглалтыг дэмжих, нүүрсний үйлдвэрлэлийн сүлжээг өргөтгөх, нүүрстөрөгч багатай тээвэрлэлтийг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр, уламжлалт нүүрсний уурхайнуудын шинэчлэл, өөрчлөлтийг түргэтгэж, эрчим хүчний аж үйлдвэрийн шинэ тогтолцоог бий болгож, нүүрсийг "шинээр ашиглах зам"-ыг бий болгож байна.