Хятадын 19 компанид хориг арга хэмжээ авсантай холбогдуулан хариулт өглөө
2024-06-25 18:47:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр/2024.06.25/ хэвлэлийн бага хурал дээр ЕХ-ны зүгээс Хятадын 19 компанид хориг арга хэмжээ авсантай холбогдуулан сэтгүүлчийн асуусан асуултад хариулж хэлэхдээ, олон улсын хууль эрх зүйн үндэслэлгүй, Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл олгоогүй тохиолдолд авсан ганц талт хориг арга хэмжээг Хятад улс эрс эсэргүүцсээр ирсэн. Бид ЕХ-тай төв чангаар харилцаж эхэлсэн. Хятад Оросын компаниуд гуравдагч талд чиглүүлэхгүй хэвийн хамтын ажиллагаа өргүүлж байгаа учраас гуравдагч тал хөндлөнгийн оролцоо хийж, нөлөөлөх ёстой. ЕХ ганц талт хориг арга хэмжээгээ даруй цуцлах ёстой, бид Хятадын компаниудын зүй ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлагатай хариу арга хэмжээ авах болно гэжээ.