Хятадын Европын худалдааны маргааныг яриа хэлэлцээгээр шийдэх нь зүйтэй
2024-06-25 00:03:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын цахилгаан автомашинд татвар ногдуулах тухай асуудлаар өнгөрөгч амралтын өдрөөр Европын тал шинэ үйлдэл хийлээ.

Энэ сарын 22-нд Хятадын худалдааны яамны сайд, Европын комиссын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд худалдааны комиссар Валдис Домбровскис нар видео уулзалт хийж, Хятадын цахилгаан автомашинд нөхвөр олгож байгаагийн эсрэг ЕХ-ны зүгээс шалгалт хийх асуудлаар хоёр тал зөвшилцөх болно гэж тохиролцоонд хүрчээ. Хятад Европын холбогдох хэлэлцээр ирэх долоо хоногуудад үе шаттай явагдана гэж Европын хэвлэлийнхэн мэдээлжээ. Нөгөө утгаараа энэхүү ахиц дэвшил нь, Хятад Европ хоёр тал яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх замаар худалдааны маргаанаа зохицуулж, хоёр талт худалдааны хамтын ажиллагаанд сөрөг нөлөө учруулахаас зайлсхийж байгааг бүрэн харуулж байгаа юм.

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Хятад Европын хооронд бий болсон худалдааны маргааныг намжаахад хүч нэмэрлэх нь түүний уг айлчлалын гол зорилго болно гэж олон улсын нийгэмлэг үзсэн байна. Хятадын холбогдох хүмүүст уулзах үеэр Роберт Хабек хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд татвар нэмэгдүүлэх нь хамгийн муу арга барил болно, энэ нь худалдааны маргааныг шат өгсүүлэн, хурцдуулах болно. Харин яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх нь хэрэг учрыг шийдвэрлэх хамаг зөв арга гэлээ. Түүний хэлсэн үг нь Европын дотоодын гаалийн татвар нэмэх гэснийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн байр суурийг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд Европын тал Хятадтай худалдааны маргаан үүсгэсээр л байна. Он гарснаас хойш Европын тал Хятадын эсрэг худалдаа, хөрөнгө оруулалтын 31 төрлийн хязгаарлах арга хэмжээ авснаар Хятад, Европын худалдааны маргааныг хурцдуулжээ. Хятадын цахилгаан авто машинд гэхэд, Европын тал нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт явуулж байснаасаа татвар нэмж хураахаа зарласан юм. Тэдний энэ олон үйлдэл нь эдийн засаг,зах зээлийн дүрэм журмыг ноцтой зөрчиж байгаа юм.

Дээрх жишээнээс үзэхэд, Европын талын “шударга өрсөлдөөнийг хамгаална” гэсэн үг яриа нь уриа лоозонгийн шинжтэй юм. Тэд харин шударга өрсөлдөөнд саад тотгор учруулж, худалдааг ивээх үзэл баримталж, өрсөлдөгч талдаа дарамт шахалт үзүүлж, Хятадын шинэ эрчим хүчний салбарын хөгжлийн эрч хүчийг хязгаарлаж, аж үйлдвэрлэлд шинэчлэлт хийхэд саад болж байна. Нөгөө утгаараа холбоотон Америкт тайлбар өгч байгаа хэрэг юм.

Европын тал Хятадын цахилгаан автомашинд ногдуулах татвараа нэмж байгаа нь Европын автомашины үйлдвэрлэлийг “хамгаалах” зорилготой гэж мэдэгдэж байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Европын улс төрчид, бизнесменүүд энэ үйлдлийг шүүмжилсээр байна. Германы цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг хэлэхдээ, автомашины үнийг хямд болгоход илүү их өрсөлдөөн, нээлттэй зах зээл, үйлдвэрлэлийн нөхцөлийг сайжруулах зэрэг элемент шаардагдана, харин худалдааны дайн хийж, зах зээлээ хаах явдал биш гэжээ. Мөн Фольксваген, BMW, Мерседес- Бенц зэрэг Европын автомашины компаниуд татвар ногдуулах арга барилыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, энэ нь “худалдааг ивээх үзэл, үндсэрхэг үзэл, тусгаарлах үзэл”-ийг өөгшүүлж буй үйлдэл гэжээ.

Хятадын шинэ эрчим хүчний салбар зах зээлийн ширүүн өрсөлдөөнд хөгжсөөр ирснээс биш харин “нөхөн төлбөр олгох” -од түшиглээгүй,нэн ч шударга бус өрсөлдөөн биш юм. Хятад Европын худалдааны маргаан шат ахихыг Хятадын тал хүсэхгүй, бид яриа хэлэлцээ, зөвшилцөл хийх замаар шийдвэрлэх гарц хайхыг хүсэж байна. Мөн Европын тал үзэл баримтал, нүдэн өмнөх ашиг сонирхлоо бодож, буруу шийдвэр гаргахгүйгээр, Хятадтай адил чиглэлээр урагшлахыг хүсэж байна. Мөн яриа хэлэлцээ, зөвшилцөл хийж байгаад хоёр талын хүлээн зөвшөөрсөн, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн үр дүн гаргахыг хүсэж байна гэжээ.