Ли Чян Дэлхийн эдийн засгийн форумын дарга Швабтай уулзав
2024-06-25 19:00:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 6-р сарын 25-нд Далянь хотод Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Швабтай уулзав.

Ли Чян хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удаан байгаа нь улс орнуудын янз бүрийн "холбоог таслах", "хаалт босгох"-той нягт холбоотой юм. Улс орнууд эдийн засаг уялдаатай байж хамтдаа хөгжинө, харин хаалттай байх тутам ухралт хийх болно. Бид нээлттэй сэтгэлгээтэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ замыг хамтдаа олох ёстой. Дэлхийн эдийн засгийн форум үргэлжлэн идэвхтэй нөлөө үзүүлж, эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг хамгаална гэдэгт найдаж байна гэжээ.
Шваб хэлэхдээ, өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна. Дэлхийн эдийн засгийн форум Хятад улстай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулж, дэлхийн сорилтод хамтаар хариу арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.