Ослын дараах ажлыг сайтар зохицуулна гэж онцлов
2024-06-25 10:35:23
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 24-ний шөнө дөлөөр Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин БНСУ-ын Кёнгидо мужийн Хвасон хотын батерейны үйлдвэрт гарсан галын ослын газар руу яаралтай очиж, осол, эрэн хайх, аврах ажиллагааны явц, дараах ажлыг сайтар зохицуулах талаар мэдээлэл авч, БНСУ-ын засгийн газар болон гал түймэрийн албаны холбогдох танилцуулгыг сонсов.

Элчин сайд Шин Хаймин ослын шалтгааныг аль болох хурдан олж, дараах ажлыг сайтар зохицуулж, хохирогчдын ар гэрийнхэнд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэхийг БНСУ-аас шаарджээ.

Элчин сайд Шин Хаймин ослын газар дээр хэлэхдээ, "Хвасон хот дахь батерейны үйлдвэрт гарсан энэ гал түймэрийн ослын улмаас олон хүний амь нас хохирч, эд хөрөнгийн хохирол учирсан. Ялангуяа Хятадын олон иргэн харамсалтайгаар аз бусаар амь насаа алдсан явдалд миний сэтгэл маш их эмгэнэж байна. Энэ ослыг Хятадын нам, засгийн газар маш их анхаарч байна. Юуны өмнө бидэнд БНСУ-ын холбогдох талуудтай хамтран ажиллаж, авран эмчлэх, дараачийн ажил болон ослын мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулахыг үүрэг болгосон. Хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, хохирогчдын ар гэрийнхэн болон шархдаж гэмтсэн хүмүүстэй сэтгэл нэг байна. Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас БНСУ-ын талтай хамтран ажиллаж, энэ ослын дараах ажлыг сайтар зохицуулахын тулд бүх хүчин чармайлт гаргаж байна. Энэ ослоос гүн сургамж авч, хойшид ийм осол давтагдахгүй байж, БНСУ дахь Хятадын иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайтар баталгаажуулахыг БНСУ-ын холбогдох компаниудад хүсэж байна гэв.