“Чан Э-6” хөлөг эх дэлхийд буцан ирэв
2024-06-25 15:10:51
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр "Чан Э-6" хөлгийн буцах аппарат ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны урьдчилан тогтоосон бүсэд оновчтой  газардаж, хэвийн ажиллаж ирэв. Ийнхүү сарны ар талаас дээж авч, эх дэлхийд буцан ирсэн дэлхийн анхны тохиолдол боллоо.

5-р сарын 3-нд "Чан Э-6" хөлгийг хөөргөж, дараа нь саран бөмбөрцөгт ойртон очих нарийвчилсан тоормослол хийсэн. Сарны ар талд амжилттай бууж, дараа нь сарны гадаргуугаас ухаалагаар дээж авсан. Дараа нь сарны гадаргуугаас хөөрөн дэгдэж, тойрог замын аппараттай залгалдаж, дээжийг шилжүүлэн өгсөн. Хятадын сарыг тандан судлах төслийн 4-р шатны чухал хэсэг болсон “Чан Э-6” хөлгийн саран бөмбөрцөгт очиж ирсэн аялал 53 хоног үргэлжилж, очиж ирэхэд 760 мянга гаруй километр замыг туулжээ.