Зуны Давос өнөөдөр эхэлнэ
2024-06-25 15:03:28
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн форумын шинэ аваргуудын 15 дахь удаагийн жил тутмын хурал (Зуны Давосын форум) өнөөдөр 25-наас эхлэн 27-ны өдөр хүртэл Даляньд болох юм.


Жил тутмын энэ удаагийн хурал "Ирээдүйн өсөлтийн шинэ тэргүүлэх чиглэл" уриан дор болох бөгөөд дэлхийн шинэ эдийн засаг, Хятад ба дэлхий, хиймэл оюун ухааны эрин үеийн бизнес эрхлэлтийн үзэл баримтлал гэсэн зургаан том чиглэлээр хэлэлцэх юм.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн арга хэмжээгээр улс төр, бизнес, нийгэм, олон улсын байгууллагын 1600 гаруй өндөр зэрэглэлийн удирдагчид, шилдэг бизнес эрхлэгчид, шинийг санаачлагч, эрдэмтэн судлаачид хуран цугларч, үзэл бодол, бодитой шийдлүүдийг хамтран гаргах болно.